Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (НҮБ-д элссэний 50 жил)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (НҮБ-д элссэний 50 жил)


2011 оны 3 дугаар сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 59



Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-д элссэний 50 жилийн ойг 2011 онд тэмдэглэсүгэй.


2. Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.


3. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэхийг зохион байгуулах хороонд даалгасугай. 


                Монгол Улсын Ерөнхий сайд                                                 С.БАТБОЛД 


             Гадаад харилцааны сайд                                                         Г.ЗАНДАНШАТАР