A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, ГЭРЭЭ, КОНВЕНЦИЙН ИТГЭМЖИТ САНД ТӨЛӨХ ТАТВАР, ХАНДИВЫН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын төсвөөс татварыг нь төлж байх олон улсын байгууллагын жагсаалтыг 1 дүгээр хавсралт, улсын төсвөөс хандив өгч байх олон улсын байгууллага, олон улсын гэрээ, конвенцийн итгэмжит сангийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2008 оны 176, 317, Засгийн газрын 2009 оны 11, 121, 336 дугаар тогтоол, Засгийн газрын 2010 оны 279 дүгээр тогтоол, Засгийн газрын 2011 оны 52 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны 26, 363 дугаар тогтоол, Засгийн газрын 2014 оны 350 дугаар тогтоол, Засгийн газрын 2015 оны 153 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 186, 237, 303 дугаар тогтоол, Засгийн газрын 2017 оны 288 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 124, 170, 198 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 45, 62, 432 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны 23, 46, 160 дугаар тогтоол, Засгийн газрын 2022 оны 364 дүгээр тогтоол, Засгийн газрын 2023 оны 110, 219 дүгээр тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Мөн тогтоолын 2 дугаар хавсралтад Засгийн газрын 2010 оны 116, 301 дүгээр тогтоол, Засгийн газрын 2011 оны 41 дүгээр тогтоол, Засгийн газрын 2012 оны 176 дугаар тогтоол, Засгийн газрын 2013 оны 265 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 287 дугаар тогтоол, Засгийн газрын 2019 оны 67, 229 дүгээр тогтоол, Засгийн газрын 2020 оны 55, 117  дугаар тогтоол, Засгийн газрын 2021 оны 150 дугаар тогтоолоор тус тус нэмэлт орсон). 

2. Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар баталсан олон улсын байгууллага, олон улсын гэрээ, конвенцид төлөх татвар, хандивыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд, төлбөрийг тухай бүр барагдуулж байхыг холбогдох байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай.

3. Олон улсын байгууллагын татвар, хандивыг холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн батлагдсан төсвийн дагуу санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд даалгасугай.

4. Цаашид олон улсын байгууллагад элсэх, олон улсын гэрээ, конвенцид нэгдэн орохдоо тухайн байгууллага, гэрээ, конвенцийн ач холбогдол, хамтын ажиллагааны үр өгөөжийг сайтар судалж, гишүүний татвар, хандивыг Сангийн яамны саналыг үндэслэн улсын төсвөөс гаргах тохиолдолд энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Олон улсын байгууллагуудын татвар, хандивын тухай" Засгийн газрын 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 173 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Гадаад хэргийн сайд Н.ЭНХБОЛД