Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ


2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 273



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор 1940-1948 онд улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны 60 жилийн ойг 2008 онд тэмдэглэсүгэй.


2. 1940-1948 онд улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралт дууссаны 60 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах үүрэг бүхий комиссыг хавсралтын ёсоор баталсугай.


3. Ойг бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн багцдаа санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                                       С.БАЯР


Боловсрол, соёл, шинжлэх


          ухааны сайд                                                                                                                                           Н.БОЛОРМАА