A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 266

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг 2008 онд тэмдэглэхээр тогтоосугай.

2.Ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Дарга -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Дэд дарга -Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч
Гишүүд: -Улсын үндэсний номын сангийн захирал;
-Монгол Улсын их сургуулийн захирал;
-Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга;
-Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга;
-Монголын зохиолчдын эвлэлийн дарга;
-Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал;
-Монголын уран зохиолын академийн ерөнхийлөгч /тохиролцсоноор/;
-Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга /тохиролцсоноор/.
Нарийн бичгийн дарга -Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёл, урлагийн газрын дарга

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН