A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 6 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 150

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Түүхэн үйл явдлыг тэмдэглэх/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсад Хүнсний аж үйлдвэр үүсч байгуулагдсаны 80 жилийн ойг Засгийн газрын 1998 оны 234 дүгээр тогтоолоор баталсан "Түүхэн үйл явдлыг тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам"-ын 10-т заасны дагуу 2010 оны 12 дугаар сарын 2 дахь ням гаригт тэмдэглэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ