A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 132

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 65 жилийн/

Холбогдох байгууллагуудын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ахмад дайчдын гавьяа зүтгэлийг мөнхжүүлэх, хөрш орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор 1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 65 жилийн ойг 2010 оны 8 дугаар сард тэмдэглэсүгэй.

2. 1945 оны чөлөөлөх дайны түүхт ялалтын 65 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Ойд бэлтгэх, тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, зохион байгуулалт сайтай тэмдэглэн өнгөрүүлж дүнг Засгийн газарт танилцуулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод даалгав.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР

Батлан хамгаалахын сайд Л.БОЛД