Хэвлэх DOC Татаж авах
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Монгол-Япон)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (Монгол-Япон)


2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр


 Улаанбаатар хот


Дугаар 288



Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг 2012 онд тэмдэглэсүгэй.


2. Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тэмдэглэх ажлыг Зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.


3. Ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Зохион байгуулах хороо (М.Энхболд)-нд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                        С.БАТБОЛД


Монгол Улсын Шадар сайд                                           М.ЭНХБОЛД


Гадаад харилцааны сайд                                           Г.ЗАНДАНШАТАР