A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2001 оны 5 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойг/

Дугаар 112

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 оны 118 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Чингис хаан мэндэлсний 840 жилийн ойг 2002 онд, Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг 2006 онд тус тус орон даяар төрт ёсны их баяр болгон тэмдэглэсүгэй.

2. Чингис хаан мэндэлсний 840 жилийн ой, Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойн арга хэмжээг бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан зохион байгуулах Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

3. Үндэсний хороонд даалгах нь:

а/Чингис хаан мэндэлсний 840 жилийн ой, Монгол Улсын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, түүнд шаардагдах хөрөнгийн тооцоог гарган 2001 оны Ш улиралд багтаан Засгийн газарт танилцуулсугай;

б/төрт ёсны их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг өргөнөөр татан оролцуулсугай.

4. Төлөвлөгөөнд туссан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн төсвөөс гаргах хэсгийг жил жилийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд А.ЦАНЖИД