A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ӨНЧИН, ЭЦЭГ ЭХИЙН ХАРАА ХЯНАЛТААС ГАРСАН ХҮҮХДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 193

Улсын Их Хурлын 1997 оны 52 дугаар тогтоолын 6 ду-гаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Өнчин, эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийн талаар зохиох үйл ажиллагааны чиглэлийг хавсралтын ёсоор баталж, хэрэгжүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, хэрэгжилтийн явцад хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаа, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав нарт тус тус даалгасугай.

2.Өнчин, эцэг эхийн хараа хяналтаас гарсан хүүхдийн талаар зохиох үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын төвлөрсөн төсөвт жил бүр тусган шийдвэрлэж, зарцуулалтын байдалд хяналт тавьж үр дүнг тооцож ажиллахыг Сангийн сайд П.Цагаан, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг нарт тус тус даалгасугай.

З.Хүүхэд гэр орондоо өсч, хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, зохих шатны боловсрол олгох, гэр бүлийг нь дэмжих, шаардлагатай тохиолдолд халамжийн үйлчилгээнд хамруулах замаар хүүхэд тэнэмэл болохоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд зохион байгуулахын зэрэгцээ эцэг эхийн хараа хяналтаас гарч төв суурин газарт ирсэн хүүхдийг орон нутагт нь буцаах, үүнтэй холбогдож гарах зардлыг санхүүжүүлэх асуудлыг бие даан шийдвэрлэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4.Өнчин, эцэг эхийн хараа хяналтаас гарсан болон нэн ядуу айл өрхийн хүүхдүүдийн амьдрал байдлыг сайжруулах зориулалтаар 1997 оны 2 дугаар хагаст 100 сая төгрөг, хэрвээ харж хандах хүнгүй хүүхдэд зориулсан халамж, үйлчилгээний төв байгуулан ажиллуулахад олон улсын халамжийн байгууллагуудаас хөрөнгө гаргахаар бол энэ арга хэмжээнд 50 сая төгрөг тус тус улсын төвлөрсөн төсвөөс гаргахыг Сангийн сайд П.Цагаан, уг хөрөнгийг үр ашигтай зарцуулж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гэгээрлийн сайд бөгөөд эрүүл мэнд, Нийгмийн хамгаалалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.ЛХАГВАЖАВ