Хэвлэх DOC Татаж авах
ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ЧАДАВХИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ЧАДАВХИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


2000 оны 6 дугаар сарын 21-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 93



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1 дүгээр зүйлийг 2001 оны 108 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.


2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага, зохицуулалтыг улс, орон нутгийн хэмжээнд хангах үүрэг бүхий Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Үндэсний хороог Ерөнхий сайдаар, аймаг, нийслэл, сум, дүүргийн зөвлөлийг тухайн шатны Засаг даргаар ахлуулан тус тус байгуулсугай.


З.Хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих Үндэсний хорооны ажлын албаны чиг үүргийг гүйцэтгэх Өрхийн амьжиргааг дэмжих хөтөлбөрийн газрыг Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн газрын боловсон хүчний нөөц, материаллаг бааз дээр тулгуурлан байгуулж ажиллуулсугай.


4.Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгах нь:


а/Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган, биелэлтийг хангаж ажилласугай;


б/Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх талаар гадаад орон, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтын ажиллагаа өрнүүлж, хөгжлийн албан ёсны тусламж, урт хугацааны хөнгөлөлттэй зээл, хандивын эх үүсвэр олох талаар санаачилгатай ажилласугай.


5 дугаар зүйлийг 2001 оны 108 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН