Хэвлэх DOC Татаж авах
ӨМГӨӨЛЛИЙН ХӨЛСНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ӨМГӨӨЛЛИЙН ХӨЛСНИЙ ТУХАЙ


2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр .


Улаанбаатар хот


Дугаар 199



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Итали Улсын "Альстом Пауэр" компанийн нэхэмжлэлтэй холбоотой хэрэгт Монгол Улсын Засгийн газрын хуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа АНУ-ын "Милбанк, Твиид Хардли энд Мклой" компанийн 2005 оны 2-6 дугаар сарын өмгөөллийн хөлс болох 72834 (далан хоёр мянга найман зуун гучин дөрвөн) ам.доллар болон цаашид гарах өмгөөллийн хөлсний урьдчилгаа болгож 100000 (нэг зуун мянган) ам.долларыг тус тус "Дулааны Ш цахилгаан станц" ХК-иар зохих журмын дагуу төлүүлэх арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүүд үүрэг болгож, өмгөөллийн хөлсөнд зориулж тус станцаас гаргасан хөрөнгийг Сангийн яаманд "Дулааны Ш цахилгаан станц"-ын төлөх зээл, зээлийн хүүгийн төлбөрөөс суутган тооцож хасалт хийхийг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Монгол Улсын Шадар сайд бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.УЛААН


Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ