A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 282

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2006 онд багтаан баталж түүнд тусгагдсан асуудлыг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган, залуучууд, иргэний нийгмийн оролцоотойгоор салбар, орон нутгийнхаа түвшинд хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулахыг Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн багцад тусгах, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийг ашиглан санхүүжүүлэх замаар хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхсайхан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд, Сангийн сайд Н.Баяртсайхан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн 8 дугаар сард Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд ирүүлж байхыг Засгийн газрын холбогдох гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын нэгдсэн дүнг жил бүрийн Ш улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдэд үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1998 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Нийгмийн хамгаалал,

хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД