Хэвлэх DOC Татаж авах
ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ ЦУЦЛАХ ТУХАЙ


2010 оны 12 дугаар сарын 1-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 307



Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 11.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний халдварын тархалт зогссонтой холбогдуулан эдгээр аймагт тогтоосон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2010 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн цуцалсугай.


2. Шүлхий өвчний халдварын голомтод ариутгал, халдваргүйтгэл хийх зохион байгуулалтын арга хэмжээ авч, орон нутгийн онцлогт тохируулан гамшгаас хамгаалах бэлэн байдлын зохих зэрэгт шилжүүлэн ажиллахыг Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2010 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 246 дугаар тогтоолын 1, 2, 3 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 


                       Монгол Улсын Ерөнхий сайд                                          С.БАТБОЛД 


                     Монгол Улсын Шадар сайд                                             М.ЭНХБОЛД