Хэвлэх DOC Татаж авах
ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ,ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ,ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ


2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 154



Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн “2011 онд иргэнд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ыг хавсралтын ёсоор баталсугай.


2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад үүрэг болгосугай. 


          Монгол Улсын Ерөнхий сайд                                        С.БАТБОЛД 


        Зам,тээвэр,барилга,хот 


           байгуулалтын сайд                                                    Х.БАТТУЛГА