A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ПУНСАЛМААГИЙН ОЧИРБАТЫН ХАНГАМЖ, ХАМГААЛАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 8 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатархот

Дугаар 183

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын "Пунсалмаагийн Очирбатын хангамж, хамгаалалтын тухай" 58 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатад 1997 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн насан туршид нь Засгийн газрын гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх сул цалинг олгож байхыг Сангийн сайд П.Цагаан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваа нарт даалгасугай.

2.П.Очирбатыг төрийн ёслолын арга хэмжээнд төрийн өндөр албан тушаалтны /Засгийн газрын гишүүний/ зэрэг зиндаагаар оролцуулж байхыг төрийн ёслолын албанд үүрэг болгосугай.

3.П.Очирбат болон гэр бүлийг нь Улсын клиникийн нэгдсэн П эмнэлгийн үйлчилгээгээр хангаж байхыг Эрүүл мэнд, нийгмийн хамгаалалын сайд Л.Зоригт даалгасугай.

4.Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон өдрөөс эхлэн дөрвөн жилийн хугацаанд өвлийн орон сууцаар хангаж, түүний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд П.Цагаан, төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Д.Баяндалай нарт даалгасугай.

5.П.Очирбатыг 1997 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дөрвөн жилийн хугацаанд төрийн тусгай хамгаалалтад авч, орон тооны жолооч бүхий суудлын автомашин, холбоогоор үйлчилж тэдгээрийн зардлыг төсвөөс гаргаж байхыг Улсын аюулгүй байдлыг хангах газрын дарга Ж:Энхнасанд даалгасугай.

6.50 хавтгай дөрвөлжин метр ашигтай талбай бүхий хувийн орон сууцны байшингийн зураг, төсвийг хийх,түүнийг барьж ашиглалтад оруулахтай холбогдсон зардлыг хөрөнгө оруулалтын зардлаас гаргахыг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.

7. Уг байшинг барьж байгуулах ажлыг хариуцан зохион байгуулахыг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Д.Баяндалайд үүрэг болгосугай.

8.Төрийн ордонд ажил уулзалтын байр гаргаж өгөхийг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Д.Баяндалайд үүрэг болгосугай.

9.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН.