Хэвлэх DOC Татаж авах
ПРОКУРОРЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ НЭР ТӨРӨЛ, ЗАРДЛЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ПРОКУРОРЫН ДҮРЭМТ ХУВЦАСНЫ НЭР ТӨРӨЛ, ЗАРДЛЫН ТУХАЙ


2000 оны 5 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 73



Прокурорын байгууллагын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1996 оны 26 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Бүх шатны прокурорын өдөр тутам хэрэглэх хувцасны нэр төрөл, нэг бүрийн үнэ, нийт зардлыг хавсралтын ёсоор баталсугай.


2.Прокурорын дүрэмт хувцсанд шаардагдах зардлыг 2001 оноос эхлэн Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөний үндсэн дээр жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Я.Очирсүхэд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайд Я.ОЧИРСҮХ


Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД