A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ (МУ-Орос УБТЗ нийгэмлэг)


2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 260



Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн Протоколыг баталсугай.


               Монгол Улсын Ерөнхий сайд                                      С.БАТБОЛД 


              Зам, тээвэр, барилга, хот 


                  байгуулалтын сайд                                                     Х.БАТТУЛГА