A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ТЕХНИКИЙН СҮЛЖЭЭНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 128

Радио, телевизийн техникийн сүлжээг хөгжүүлэх бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Мөнхтөр нарт даалгах нь:

а/радио, телевизийн нэвтрүүлгийг дамжуулах техникийн сүлжээг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан, техник, технологийн шинэчлэл хийх арга хэмжээ авсугай;

б/радио, телевизийн техникийн сүлжээний зарим хэсэгт өрсөлдөх нөхцөл бүрдүүлэх, шаардлагатай хэсгийг хувьчлах төслийг энэ оны Ш улиралд багтаан боловсруулж Засгийн газарт оруулсугай;

в/иргэд, байгууллагаас телевизийн хураамж авах, зарцуулах журмыг боловсруулан Засгийн газарт оруулан шийдвэрлүүлсүгэй;

г/Монголын радио, телевизийн хөтөлбөрийг бие даасан сувгаар тасралтгүй хангах арга хэмжээ авсугай.

2.Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын харьяа Долгион хүлээн авах, хянах станцын барилга байгууламж,тоног төхөөрөмж,эд хөрөнгийг Дэд бүтцийн улсын хяналтын албанд балансаас баланст шилжүүлэн, радио долгионы ашиглалт,үйлчилгээний орлогоос нь санхүүжүүлж ажиллуулахыг Сангийн сайд П.Цагаан, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Нямдаваа, Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга Ц.Мөнхтөр нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.НЯМДАВАА