Хэвлэх DOC Татаж авах
САНААЧИЛГА ДЭМЖИХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

САНААЧИЛГА ДЭМЖИХ ТУХАЙ


1993 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 6



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Тус улсын нутаг дэвсгэр дээр сайн чанарын авто зам барьж байгуулан улмаар Ази, Европыг холбосон олон улсын авто замын сүлжээнд нэгдэн орох нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх талаар "Алтан шар зам" хөдөлгөөнөөс гаргасан санаачилгыг дэмжиж, дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэхэд нь бүх талын туслалцаа үзүүлж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Зам,тээвэр,холбооны сайд Р.САНДАЛХАН