A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

САНАЛ ДЭМЖИХ ТУХАЙ /Г.Занабазарын мэндэлсний З60 жилийн ойг тэмдэглэх/

1995 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 110

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний З6О жилийн ойн үеэр түүнийг Монголын шашны тэргүүнд өргөмжилж, Жавзандамба хутагтын сэнтийд залсны дурсгалд зориулан олон түмний хүсэлт саналаар эрийн гурван наадам зохион байгуулах болж, уг наадамд олон аймаг, хотоос хүмүүс оролцох төлөвтэй байгааг харгалзан наадмыг дэг журамтай зохион байгуулахад туслалцаа үзүүлэх талаар Өвөрхангай аймгийн Засаг даргаас тавьсан саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Г.Занабазарын мэндэлсний З60 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд, Батлан хамгаалахын дэд сайд Ц.Дашзэвэг, Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Пүрэв, Монголын радио, телевизийн Хэрэг эрхлэх газрын дарга Б.Өвгөнхүү, "Монголын харилцаа холбоо" компанийн захирал С.Төмөр, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нарыг нэмж оруулсугай.

2.Наадмыг зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс гаргасан санаачилга, хөдөлгөөнийг дэмжихийн хамт наадмын үеэр дэг журам сахиулах, тээврийн хэрэгслийг зохицуулах, байгаль орчныг хамгаалах зэрэг ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Соёлын сайд, Г.Занабазарын мэндэлсний З6О жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссын дарга Н.Энхбаяр, Өвөрхангай аймгийн Засаг дарга Н.Жанцандорж нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Соёлын сайд Н.ЭНХБАЯР