Хэвлэх DOC Татаж авах
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТӨНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


2000 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 148



Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Эрүүл мэндийн газрын харьяа Багахангай дүүрэг дэх Архинд донтох өвчтөнг албадан эмчлэх эмнэлгийг батлагдсан орон тоо, төсөв, хөрөнгийн хамт Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын харьяалалд 2000 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөр тасалбар болгон шилжүүлж, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар болгон зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд нарт үүрэг болгосугай.


2.Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын статус, үйлчилгээний хүрээг шинэчлэн тогтоох, өвчтөнд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг сайжруулах, хөдөлмөрлөх нөхцөл, ажлын байраар хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр нарт даалгасугай.


3.Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын зардлыг 2001 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ