Хэвлэх DOC Татаж авах
СУМДЫН ДИЗЕЛИЙН ЦАХИЛГААН СТАНЦ, ХАЛААЛТЫН ЗУУХНУУДЫН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СУМДЫН ДИЗЕЛИЙН ЦАХИЛГААН СТАНЦ, ХАЛААЛТЫН ЗУУХНУУДЫН ТУХАЙ


1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 236



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Удирдлагын шуурхай байдлыг хангах, үйл ажиллагаагаа бие дааж явуулах боломжийг бүрдүүлэх үүднээс аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харъяалалд байсан төрийн болон төрийн өмчийн оролцоотой сумдын дизелийн цахилгаан станц, халаалтын зуухнуудыг 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс сумын Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлэхийг Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.Жигжид, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


2.Энэ тогтоол гарахаас өмнө аймгийн Засаг даргын захирамжаар сумдын Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлсэн дизелийн цахилгаан станц, халаалтын зуух болон шугам сүлжээний анх шилжүүлэх үеийн үндсэн ба эргэлтийн хөрөнгийн тооцоог хянаж цэгцлэхийн зэрэгцээ цаашид сумдын дизелийн цахилгаан станц, халаалтын зуух болон эрчим хүч, дулааны бусад эх үүсвэрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.


З.Сумдын дизелийн цахилгаан станц, халаалтын зуухнуудыг сумдын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэнтэй холбогдуулан "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 1995 оны 27 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 14-ийн А-гийн 22-З8-д заасан Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны харъяа улсын үйлдвэрийн газруудын жагсаалтын "...аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэр" гэснийг "...аймгийн эрчим хүчний үйлдвэр" гэж өөрчилсүгэй.


4.Эрчим хүч, геологи, уул уурхайн яам /Б.ЖИГЖИД/-д даалгах нь:


а/улсын хэмжээнд эрчим хүчний талаар явуулах бодлогын хүрээнд сум, суурин газруудын эрчим хүчний хангамжийг сайжруулах, бүтцийн өөрчлөлт хийх ажлыг үе шаттай хэрэгжүүлсүгэй;


б/сумдын Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлсэн болон хувьчлагдсан дизель цахилгаан станц, халаалтын зууханд засвар үйлчилгээ хийх, шаардагдах материал, сэлбэгээр хангах асуудлыг тэдний захиалгын үндсэн дээр аймгийн эрчим хүчний үйлдвэрүүдээр дамжуулан гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, ажиллагчдыг нь сургах, үйл ажиллагаанд нь мэргэжлийн туслалцаа үзүүлэх арга хэмжээг авч байсугай;


в/аймгуудын эрчим хүчний үйлдвэрүүдийн зохион байгуулалтын бүтэц, зэрэглэлийг шинэчлэн тогтоож, 1996 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн мөрдүүлсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Эрчим хүч, геологи, уул уурхайн сайд Б.ЖИГЖИД