Хэвлэх DOC Татаж авах
СУМАНГ УЛСЫН БААТАР С.ТӨМӨРБААТАРЫН НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СУМАНГ УЛСЫН БААТАР С.ТӨМӨРБААТАРЫН НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ


1994 оны 8 дугаар сарын 12-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 142



Соёлын яам, Хилийн цэргийг удирдах газрын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


Халхын голын байлдааны үеэр дайсны халдлага, довтолгооноос улсынхаа хилийг баатарлагаар хамгаалж байгуулсан гавьяаг нь алдаршуулах зорилгоор Дорнод аймгийн Сүмбэр сум дахь хилийн 24 дүгээр хорооны Эрс уулын 6 дугаар суманг улсын баатар Самдангийн Төмөрбаатарын нэрэмжит болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Соёлын сайд Н.ЭНХБАЯР