A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1998 оны 2 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 27

"Статистикийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17 дугаар зүйлийн 1,2, 18 дугаар зүйлийн 1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Албан ёсны статистикийн мэдээллийн үндсэн болон дэлгэрэнгүй үзүүлэлтүүдийн дагуу статистикийн мэдээллийг хариуцан гаргах яамны хуваарийг хавсралтын ёсоор баталсугай.

2.Статистикийн асуудлаар одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын болон түүний байгууллагуудын шийдвэрийг Статистикийн тухай хуульд нийцүүлэх, олон улсын нийтлэг үзүүлэлт, аргачлалд шилжих, албан ёсны статистикийн мэдээллийн тогтолцоог боловсронгуй болгох, мэдээллийн давхардлыг арилгах чиглэлээр Үндэсний статистикийн газартай хамтран ажиллахыг яам, агентлагийн эрх баригчдад үүрэг болгосугай.

3."Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 263 дугаар тогтоолын 3-т" Статистикийн хэлтэс "п/Статистик мэдээлэл, судалгааны алба, "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 3-т"/ "к/Статистикийн хэлтэс гэж тус тус нэмсүгэй. /Засгийн газрын 2000 оны 185 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Статистикийн ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 71 дүгээр тогтоол, "Статистикийн ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дүгээр тогтоолын 1,2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гадаад харилцааны сайд бөгөөд Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.АЛТАНГЭРЭЛ