Хэвлэх DOC Татаж авах
СУМЫН ЭМНЭЛГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУМЫН ЭМНЭЛГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ


2002 оны 5 дугаар сарын 8-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 89



Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. Сумын эмнэлгийн хөгжлийн Хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.


2. Хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2002 оноос эхлэн жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгах, тодорхой хэсгийг гадаадын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн П улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд П.Нямдаваад үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН


Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА