A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН БҮТЭЦ, АЖИЛЛАГЧДЫН ОРОН ТООГ ОНОВЧТОЙ БОЛГОХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1997 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 156

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ :

1.Боловсролын чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилгоор сургалтын байгууллагуудын бүтэц, ажиллагчдын орон тоог оновчтой болгох цогц арга хэмжээг тухайн орон нутгийн нийгэм, эдийн засаг, хүн амын бодлого, тэдгээрийн хөгжлийн хандлага, хэрэгцээ, шаардлагатай нь уялдуулан 1997-1999 онд шат дараалалтай авч хэрэгжүүлэхийг Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2.Сургалтын байгууллагуудын бүтэц, орон тоог оновчтой болгосны үр дүнд хэмнэгдсэн хөрөнгийг тухайн сургууль, байгууллагад нь үлдээж сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа багш, ажиллагчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээнд зарцуулахыг Сангийн сайд П.Цагаан, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3."Сургалтын байгууллагуудын бүтэц, орон тоог оновчтой болгох, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тэтгэмж олгох журам"-ыг хавсралтаар баталж, түүний хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд П.Цагаан, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ

Сангийн сайд П.ЦАГААН