Хэвлэх DOC Татаж авах
СУРАЛЦАГЧ БАЙГУУЛЛАГЫГ ХӨГЖҮҮЛЭХ МАНЛАЙЛАЛ СЭДЭВТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУРАЛЦАГЧ БАЙГУУЛЛАГЫГ ХӨГЖҮҮЛЭХ МАНЛАЙЛАЛ СЭДЭВТ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ


2007 оны 7 дугаар сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 168



Улсын Их Хурлын 2004 оны 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги”-ийн 4.2-т дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Шведийн төрийн захиргааны олон улсын хөгжлийн институттэй хамтран 2006-2009 онуудад хэрэгжүүлж байгаа “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөрт эрхлэх асуудлынхаа хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдийг хамруулан суралцуулах арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


2. “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” сэдэвт сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүр Засгийн газарт танилцуулж байхыг Төрийн албаны зөвлөл (Ж.НОРОВСАМБУУ)-д зөвлөсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД                      Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.БАТБОЛД