Хэвлэх DOC Татаж авах
ТАТВАРЫН АЛБАНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТАТВАРЫН АЛБАНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1999 оны 12 дугаар сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 222



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанаас төсөвт орсон орлогын 20 хувь болон хууль тогтоомжид заасан бусад хөрөнгийн эх үүсвэрээс сан байгуулж татварын албаны материаллаг баазыг бэхжүүлэх, тус албаны боловсон хүчний боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх болон тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд сангийн хөрөнгийг зарцуулж байхыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.


2.Санг бүрдүүлэх, захиран зарцуулах журмыг 2000 оны 1 дүгээр сард багтаан баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүхэд үүрэг болгосугай. /Засгийн газрын 2002 оны 220 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


З.Татварын хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах нэвтрүүлэг болон орлогоо нуусан буюу татвар төлөхөөс зайлсхийсэн, тогтоосон журмын дагуу орлого, татвараа тодорхойлж тооцоо хийгээгүй татвар төлөгчидтэй хийх тэмцлийг хүчтэй болгоход чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг радио, телевизээр үнэ төлбөргүй нэвтрүүлж байхыг Монголын радио, Монгол телевизийн удирдлагад үүрэг болгосугай..


4.Татварын улсын байцаагчдыг ажлын үр дүнгээр шагнаж урамшуулахад Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам”-ыг баримтлахгүй байхаар тогтоосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ


Сангийн сайд Я.ОЧИРСҮХ