Хэвлэх DOC Татаж авах
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ


1998 оны 12 дугаар сарын 9-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 226



Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь заалт, 15 дугаар зүйлийн З дахь заалт, Улсын Их Хурлын 1998 оны 80 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.”Эрдмийн зэрэг, цол олгох тогтолцоог өөрчлөх тухай” Засгийн газрын 1996 оны З дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан доктор (PhD)-ын зэргийн сургалт явуулахтай холбогдсон журам боловсруулан баталж мөрдүүлэхийг Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгт даалгасугай..


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ


Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ