A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ

2003 оны 8 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 187

Гаалийн тарифын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Булган-Мөрөнгийн хооронд агаарын шилэн кабелийн дамжуулах сүлжээ байгуулах" төслийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалд ногдсон гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг татвар ногдуулсан өдрөөс хойш 2 сарын хугацаагаар хойшлуулахыг Улсын гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар, Үндэсний татварын ерөнхий газрын дарга Л.Зориг нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд бөгөөд Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.ГАНЗОРИГ