A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТАТВАРЫН АЛБАНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1993 оны 12 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 194



Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Сангийн сайд (Д.ДАВААСАМБУУ)-д даалгах нь:


а)бүх шатны татварын албыг дороосоо дээрээ хүртэл нэгдмэл удирдлагатай, ажил үүргийн дагнасан зохион байгуулалттай байлгах чиглэл баримталж татварын албаны бүтцийг боловсронгуй болгохын хамт улсын чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүдийн татварын ажил эрхлэх газрыг зохион байгуулж улсын төвлөрсөн болон нийслэл, дүүргийн төсөвт холбогдох орлогыг оруулж байх арга хэмжээ авсугай;


б)татварын албаны зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан татварын албан жилийн төсөвт зардлыг төвлөрсөн журмаар батлан өгч санхүүжүүлж байсугай;


в)татвар төлөгчдийн хувийн хэрэг, аж ахуйн нэгжийн бүртгэлийн болон татварын холбогдолтой мэдээллийг багтаасан тооцоо, бүртгэлийн сүлжээ бий болгох, татварын хяналтад шаардагдах мэдээ, судалгаа, материалыг холбогдох газруудаас гаргуулан авах, татварын хяналтыг гааль, бирж, банк, санхүүгийн мэдээлэлтэй уялдуулан хийлгэх арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй.


2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймаг, сумын Засаг Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн "б" заалтын "татварын албатай" гэсэн хэсэг, "Нийслэл, дүүргийн Засаг даргын


Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийн "д" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ