A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТАХИР ДУТУУ ИРГЭДЭД АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

1995 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 116

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Тахир дутуу иргэдэд ажлын байр бий болгоход зориулан өмч хувьчлалын сангаас 50,0 сая төгрөгийг энэ онд багтаан ажил эрхлэлтэд туслах санд шилжүүлэхийг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс (Л.ЭНЭБИШ)-т зөвшөөрсүгэй.

2.Тахир дутуу иргэдэд зориулсан ажлын байр бий болгохтой холбогдсон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн төслөөс шалгаруулалт хийх үндсэн дээр зээл олгох асуудлыг хянан шийдвэрлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам (Э.ГОМБОЖАВ)-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ

Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ