A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ ЯВУУЛАХ ТУХАЙ

1992 оны 01 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 6

БНМАУ-ын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэл хотын хэмжээнд телевизийн нэвтрүүлэг явуулах тухай Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны саналыг зүйтэй гэж үзсүгэй.

2.Техникийн боломжийг нь харгалзан нийслэл хотын хэмжээнд телевизийн нэвтрүүлэг явуулах үүргийг "Өлзий" пүүст /одоогийн гүйцэтгэж байгаа үүрэг дээр нь нэмж/ хариуцуулж, нэвтрүүлэг явуулсантай холбогдож гарах зардлыг нь өөрөө санхүүжүүлж байх Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны саналыг зөвшөөрсүгэй.

БНМАУ-ын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

БНМАУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.ЦОГТСАЙХАН

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ ЯВУУЛАХ ТУХАЙ

1992 оны 01 дугаар сарын 11-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 6

БНМАУ-ын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Нийслэл хотын хэмжээнд телевизийн нэвтрүүлэг явуулах тухай Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны саналыг зүйтэй гэж үзсүгэй. 2.Техникийн боломжийг нь харгалзан нийслэл хотын хэмжээнд телевизийн нэвтрүүлэг явуулах үүргийг "Өлзий" пүүст /одоогийн гүйцэтгэж байгаа үүрэг дээр нь нэмж/ хариуцуулж, нэвтрүүлэг явуулсантай холбогдож гарах зардлыг нь өөрөө санхүүжүүлж байх Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны саналыг зөвшөөрсүгэй.

БНМАУ-ын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

БНМАУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.ЦОГТСАЙХАН