A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТЕЛЕВИЗИЙН НЭВТРҮҮЛЭГ ЯВУУЛАХ ТУХАЙ


1992 оны 01 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 6



БНМАУ-ын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Нийслэл хотын хэмжээнд телевизийн нэвтрүүлэг явуулах тухай Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны саналыг зүйтэй гэж үзсүгэй.


2.Техникийн боломжийг нь харгалзан нийслэл хотын хэмжээнд телевизийн нэвтрүүлэг явуулах үүргийг "Өлзий" пүүст /одоогийн гүйцэтгэж байгаа үүрэг дээр нь нэмж/ хариуцуулж, нэвтрүүлэг явуулсантай холбогдож гарах зардлыг нь өөрөө санхүүжүүлж байх Улаанбаатар хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны саналыг зөвшөөрсүгэй.


БНМАУ-ын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН


БНМАУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.ЦОГТСАЙХАН