A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1999 оны 6 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 107

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ /Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх арга хэмжээний/

Засгийн газрын үйл ажиллагааны болон эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралтын ёсоор баталсугай.

2.Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчны сайд С.Мэндсайхан, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Хууль зүйн сайд Л.Цог, төлөвлөгөөний биелэлтийг орон нутагтаа шуурхай зохион байгуулан хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

З.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг жил бүрийн 12 дугаар сард багтааж Засгийн газарт танилцуулж байхыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН

Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН