A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 07 сарын 08 өдөр

Төрийн ордон. Улаанбаатар хот

МӨНГӨ УГААХ БОЛОН ТЕРРОРИЗМЫГ

САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Эрүүгийн хууль2, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

З дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. "мөнгө угаах" гэж хууль бусаар олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж, түүний гарал үүслийг нуун далдалж уг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулахыг;

3.1.2. "терроризмыг санхүүжүүлэх" гэж террорист байгууллага болон террорист үйл ажиллагаанд зарцуулагдахыг урьдчилан мэдсээр байж аливаа хэлбэрээр эд хөрөнгө хуримтлуулах, шилжүүлэх, зарцуулахыг;

3.1.3. "мэдээлэх үүрэгтэй этгээд" гэж энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдийг;

3.1.4."хууль бусаар олсон эд хөрөнгө" гэж Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлд зааснаас бусад хүндэвтэр, хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг;

3.1.5."сэжигтэй гүйлгээ" гэж мөнгөний гарал үүсэл, эцсийн хүлээн авагч нь тодорхой бус, эсхүл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санхүүгийн хяналтын механизм бүрдүүлээгүй улсаар дамжуулан хийсэн, түүнчлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзэж байгаа гүйлгээг;

3.1.6."бэлэн мөнгөний гүйлгээ" гэж үндэсний болон гадаад улсын мөнгөн тэмдэгт, түүнчлэн олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг чек, вексель, үнэт цаас ашиглан хийсэн гүйлгээг;

3.1.7."гүйлгээг түдгэлзүүлэх" гэж сэжигтэй гүйлгээний талаархи мэдээллийг шалгах зорилгоор Санхүүгийн мэдээллийн албанаас гаргасан шийдвэрийн дагуу тухайн гүйлгээг түр зогсоохыг.

3.1.8."бэлэн бус мөнгөний гүйлгээ" гэж олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг төлбөрийн даалгавар, төлбөрийн нэхэмжлэл, аккредитив, инкасс, чек, вексель, төлбөрийн карт, электрон төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр хийсэн гүйлгээг.

/Энэ заалтыг 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.2.Энэ хуулийн 3.1.5-д заасан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх санхүүгийн хяналтын механизм бүрдүүлээгүй улсын жагсаалтыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ

4 дүгээр зүйл. Мэдээлэх үүрэгтэй этгээд

Хэвлэх

4.1.Дараахь этгээд энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй:

4.1.1. банк;

4.1.2. банк бус санхүүгийн байгууллага;

4.1.3. даатгалын компани;

4.1.4. үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага;

4.1.5. барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээд;

4.1.6. хадгаламж, зээлийн хоршоо;

4.1.7. валют худалдах, худалдан авах үйл ажиллагаа эрхэлдэг этгээд;

4.1.8. төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг этгээд.

4.2.Энэ хуулийн 4.1-д заагдаагүй бусад хуулийн этгээд, иргэн тодорхой гүйлгээг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэж үзсэн, эсхүл 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлж болно.

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр данс нээх, гүйлгээ хийх, хаагдсан данс ашиглахыг хориглоно.

5 дугаар зүйл. Харилцагчийн талаархи мэдээллийг шалгах

Хэвлэх

5.1.Дараахь тохиолдолд энэ хуулийн 4.1-д заасан этгээд харилцагчийн талаархи мэдээллийг шалгах үүрэгтэй:

5.1.1. санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн өмнө;

5.1.2. 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ хийхийн өмнө;

5.1.3.хоорондоо холбоо бүхий хэд хэдэн удаагийн гүйлгээний тус бүрийн үнийн дүн нь энэ хуулийн 5.1.2-т заасан хэмжээнээс бага боловч нийт үнийн дүн нь 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй бөгөөд энэхүү гүйлгээ нь энэ хуулийн 5.2-т заасан мэдээллийг гаргаж өгөхөөс зайлсхийх зорилго агуулсан гэж үзэх үндэслэл байгаа бол;

5.1.4. харилцагчийн талаар өмнө авсан мэдээллийн үнэн зөв эсэхийг шалгах шаардлагатай бол;

5.1.5. гадаад төлбөр тооцооны гүйлгээ хийхийн өмнө;

5.1.6.тухайн харилцагчийг буюу гүйлгээг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай холбоотой гэж үзэх бусад үндэслэл байгаа бол.

5.2.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд дараахь мэдээллийг харилцагчаасаа гаргуулж авна:

5.2.1. харилцагч нь иргэн бол түүний эцэг /эх/-ийн нэр, нэр, оршин суугаа хаяг, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар, иргэний үнэмлэхийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

5.2.2. харилцагч нь хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, улсын бүртгэлийн болон татвар төлөгчийн дугаар, харилцах утасны дугаар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, удирдлагын талаархи дэлгэрэнгүй танилцуулга;

5.2.3. тухайн гүйлгээний утга, эцсийн хүлээн авагчийн тухай мэдээлэл;

5.2.4. бэлэн бус шилжүүлэг хийлгэсэн этгээдийн тухай мэдээлэл.

5.3.Харилцагч этгээд энэ хуулийн 5.2-т заасан мэдээллийг өгөхөөс татгалзвал энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь данс нээх, гүйлгээ хийх, санхүүгийн бусад үйлчилгээ үзүүлэхээс татгалзах үүрэгтэй.

5.4.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд энэ хуулийг батлагдахаас өмнө санхүүгийн харилцаа тогтоосон бүх харилцагчийн талаархи мэдээллийг энэ хуулийн 5.2-т заасан шаардлагад нийцүүлэн 1 жилийн дотор шинэчилнэ.

6 дугаар зүйл. Тусгайлан хянах гүйлгээ

Хэвлэх

6.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь дараахь гүйлгээг тусгайлан хянах үүрэгтэй:

6.1.1. 20 сая төгрөг /түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют/ буюу түүнээс дээш үнийн дүнтэй гүйлгээ;

6.1.2. тухайн гүйлгээний утга нь тодорхой бус;

6.1.3. энэ хуулийн 3.2-т заасан жагсаалтад орсон улсаар дамжуулан хийсэн гүйлгээ;

6.1.4. бэлэн бус шилжүүлэг хийсэн, эсхүл шилжүүлэг хийлгэсэн этгээдийн тухай бүрэн мэдээлэлгүй;

6.1.5. энэ хуулийн 3.2-т заасан жагсаалтад орсон улсын төрийн албан тушаалтан болон улс төрийн намын удирдлагын нэр дээр хийгдэх гүйлгээ;

6.1.6. тухайн харилцагчийн урьд нь хийж байснаас өөр бөгөөд утга нь тодорхойгүй гүйлгээ.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан гүйлгээний талаар энэ хуулийн 4.1-д заасан этгээд нэмэлт мэдээлэл, тайлбар гаргуулах зэргээр бололцоотой бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй .

7 дугаар зүйл. Сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэх

Хэвлэх

7.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь энэ хуулийн 5.1.2, 5.1.3, 5.1.5-д заасан бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.2.Энэ хуулийн 7.1-д заасан гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын 7 өдрийн дотор, хэрэв тухайн гүйлгээ мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой байсан гэж үзэх үндэслэл байгаа бол 24 цагийн дотор Санхүүгийн мэдээллийн албанд батлагдсан маягтын дагуу холбогдох мэдээллийг баримтын хамтаар хүргүүлнэ.

7.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд мэдээллийг факс, цахим хэлбэрээр, эсхүл бичгээр Санхүүгийн мэдээлэх албанд хүргүүлэх бөгөөд хэрэв утсаар хүргэсэн бол түүнийгээ нэн даруй факс буюу бичгээр баталгаажуулна.

7.4.Эрх бүхий байгууллага бичгээр хүсэлт ирүүлсэн бол энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын ерөнхий прокурорын хамтран баталсан мэдээлэл өгөх журмын дагуу тодорхой гүйлгээ, түүнд оролцогч талуудын тухай мэдээллийг гаргаж өгнө.

8 дугаар зүйл. Харилцагчийн талаархи баримт, материалыг хадгалах

Хэвлэх

8.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь харилцагчтай хийсэн гүйлгээ болон хаагдсан данс, тэдгээртэй холбогдох баримт бичгийг 5-аас доошгүй жил хадгална.

9 дүгээр зүйл. Сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл

Хэвлэх

9.1.Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлэх сэжигтэй гүйлгээний тухай мэдээлэл дараахь агуулгатай байна:

9.1.1. энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн нэр, хаяг болон мэдээлэл хүргүүлсэн албан тушаалтны эцэг /эх/-ийн нэр, нэр;

9.1.2. харилцагч, эцсийн хүлээн авагчийн талаархи мэдээлэл;

9.1.3. тухайн гүйлгээний утга, үнийн дүн, гүйцэтгэсэн хэлбэр, огноо, дансны дугаар, гүйлгээнд оролцогчид болон данс эзэмшигчийн талаархи мэдээлэл;

9.1.4. тухайн гүйлгээг сэжиглэх болсон үндэслэл, нөхцөл байдлын тухай товч тайлбар;

9.1.5. холбогдох бусад баримт бичиг.

10 дугаар зүйл. Дансанд хяналт тавих

Хэвлэх

10.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс хүлээн авсан мэдээлэлд дурдсан дансыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхэд ашиглаж байгаа гэж үзэх үндэслэл байгаа бол Санхүүгийн мэдээллийн алба тухайн дансанд хяналт тавьж болно.

11 дүгээр зүйл. Гүйлгээг түдгэлзүүлэх

Хэвлэх

11.1.Харилцагчийн хийсэн буюу хийлгүүлэх гэж байгаа гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой гэж үзэх үндэслэл байгаа бол Санхүүгийн мэдээллийн алба тухайн гүйлгээг түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан шийдвэрийг мөн хуулийн 4.1-д заасан этгээдэд бичгээр, тийм боломжгүй бол утсаар мэдэгдэж шийдвэрийг 24 цагийн дотор хүргүүлнэ.

11.3.Гүйлгээг түдгэлзүүлэх хугацаа ажлын 3 өдрөөс хэтрэхгүй бөгөөд энэ хугацаанд Санхүүгийн мэдээллийн алба дараахь арга хэмжээ авна:

11.3.1. тухайн гүйлгээний талаар дотоод, гадаадын холбогдох байгууллагаас шаардлагатай мэдээлэл цуглуулах;

11.3.2. тухайн гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой байсан гэж үзэх баримт, үндэслэл тогтоогдсон бол энэ тухай эрх бүхий байгууллагад мэдэгдэж холбогдох баримт бичгийг шилжүүлэн шалгуулах;

11.3.3. тухайн гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилгогүй байсан гэдэг нь тогтоогдвол гүйлгээг түдгэлзүүлэх тухай шийдвэрийг цуцалж энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд нэн даруй мэдэгдэх.

12 дугаар зүйл. Хариуцлагаас чөлөөлөх

Хэвлэх

12.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий байгууллагад энэ хуульд заасан журмын дагуу мэдээлэл өгснийг банкны болон мэргэжлийн нууц задруулсан гэж үзэхгүй.

12.2.Энэ хуулийн 4.1-д заасан этгээдийн өгсөн мэдээлэл мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилгогүй байсан нь тогтоогдсон ч тухайн мэдээлэл өгсөн этгээдийг захиргааны болон эрүүгийн хариуцлагад татахыг хориглоно.

12.3.Тодорхой гүйлгээг энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан журмын дагуу түдгэлзүүлснээс иргэн, хуулийн этгээдэд гэм хор учирсан нь энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон Санхүүгийн мэдээллийн албыг хариуцлагад татах үндэслэл болохгүй.

12.4.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон Санхүүгийн мэдээллийн албаны хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдэд гэм хор учирсан бол хохирлыг Иргэний хуульд3 заасны дагуу шийдвэрлэнэ.

13 дугаар зүйл. Мэдээллийн нууцлалыг хадгалах

Хэвлэх

13.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон Санхүүгийн мэдээллийн алба нь энэ хуулийн 7.4-т зааснаас бусад этгээдэд харилцагчийн гүйлгээний тухай мэдээлэл өгөх, дамжуулахыг хориглоно.

13.2.Санхүүгийн мэдээллийн албаны дарга, хянан шалгагч албан үүргийнхээ дагуу олж авсан харилцагчийн гүйлгээтэй холбогдсон мэдээллийн нууцлалыг бүрэн эрхийн хугацаанд болон ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш задруулахыг хориглоно.

14 дүгээр зүйл. Мэдээлэх үүрэгтэй этгээдийн дотоод хяналт

Хэвлэх

14.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн дотоод хяналтын хөтөлбөр баталж мөрдүүлэх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

14.1.1. сэжигтэй гүйлгээг илрүүлэх, мэдээллийн нууцлалыг хадгалах, Санхүүгийн мэдээллийн алба болон эрх бүхий бусад байгууллагад мэдээлэл өгөх, баримт бичиг шилжүүлэх журам;

14.1.2. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 14.1.1-д заасан журмын хэрэгжилтэд хяналт тавих ажилтныг томилох, чөлөөлөх журам, түүний эрх, үүрэг;

14.1.3. энэ хуулийн 14.1.2-т заасан ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамруулах.

14.2.Энэ хуулийн 14.1-д заасан хөтөлбөрийг Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлж бүртгүүлнэ.

14.3.Энэ хуулийн 14.1.1-д заасан журмын үлгэрчилсэн загварыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

15 дугаар зүйл. Монгол Улсын хилээр бэлэн мөнгө оруулах, гаргах

Хэвлэх

15.1.Зорчигч 5 саяас 20 сая хүртэл төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг Монгол Улсын хилээр бэлнээр оруулах, гаргах бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ.

15.2.Энэ хуулийн 15.1-д зааснаас их хэмжээ /20.0 саяас дээш/-ний бэлэн мөнгийг Монгол Улсын хилээр оруулах буюу гаргах бол энэ тухай Санхүүгийн мэдээллийн албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчид батлагдсан мэдүүлгийн дагуу мэдүүлнэ.

15.3.Энэ хуулийн 15.1, 15.2-т заасан мэдүүлэг гаргахаас зайлсхийсэн, татгалзсан, эсхүл худал мэдүүлсэн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

15.4.Энэ хуулийн 15.2-т заасан мэдүүлгийн маягтын загварыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Санхүүгийн мэдээллийн алба

16 дугаар зүйл. Санхүүгийн мэдээллийн алба

Хэвлэх

16.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Санхүүгийн мэдээллийн алба Монголбанкны бүтцэд ажиллана.

16.2.Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

16.3.Санхүүгийн мэдээллийн албаны даргыг Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөлийн дарга болон Сангийн сайдтай зөвшилцөн Монголбанкны Ерөнхийлөгч томилно.

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.4.Санхүүгийн мэдээллийн албаны дарга, хянан шалгагч дараахь шалгуурыг хангасан байна:

16.4.1. банк, санхүү, хууль зүйн салбарт 3-аас доошгүй жил ажилласан;

16.4.2. зээлийн болон баталгаа, батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;

16.4.3.ял шийтгэлгүй.

17 дугаар зүйл. Санхүүгийн мэдээллийн албаны чиг үүрэг

Хэвлэх

17.1.Санхүүгийн мэдээллийн алба энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас гадна дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

17.1.1. энэ хуулийн 4.1, 4.2 -т заасан этгээдээс ирүүлсэн, түүнчлэн эрх бүхий төрийн болон гадаад улсын ижил төстэй байгууллагын мэдээллийн санд байгаа мэдээллийг хүлээн авах, цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх;

17.1.2. эрх бүхий байгууллагад шилжүүлсэн сэжигтэй болон бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний мэдээллийн сан бүрдүүлэх;

17.1.3. сэжигтэй болон бэлэн ба бэлэн бус мөнгөний гүйлгээний талаар ирүүлсэн мэдээллийн дагуу авсан арга хэмжээний талаар энэ хуулийн 4.1-д заасан этгээд болон төрийн эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх;

17.1.4. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбогдсон мэдээллийг шалгах, сэжигтэй гүйлгээг хянах, илрүүлэх аргачлал боловсруулж энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;

17.1.5. мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар олон нийтийн дунд мэдээлэл, сурталчилгаа явуулах.

17.2.Санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгагч мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж хууль тогтоомжийн зөрчил арилгахыг энэ хуулийн 4.1-д заасан этгээдээс шаардах, эсхүл эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулах буюу тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох санал боловсруулах эрхтэй.

17.3.Санхүүгийн мэдээллийн алба нь энэ хуулийн 4.1-д заасан этгээд, түүний албан тушаалтан энэ хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавина.

18 дугаар зүйл. Мэдээллийн сан

Хэвлэх

18.1.Санхүүгийн мэдээллийн алба нь энэ хуульд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн сантай байна.

18.2.Мэдээллийн санд мэдээлэл хадгалах, түүнийг ашиглах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч батална.

19 дүгээр зүйл. Гадаад улсын ижил төстэй байгууллагатай харилцах

Хэвлэх

19.1.Санхүүгийн мэдээллийн алба нь ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг, нууцлалын байдлаар ижил түвшиний гадаад улсын болон олон улсын байгууллагатай хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана.

19.2.Санхүүгийн мэдээллийн алба нь энэ хуулийн 19.1-д заасан байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тэдгээрт шаардлагатай мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн өгч болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Бусад зүйл

20 дугаар зүйл. Хамтын ажиллагааны Зөвлөл

Хэвлэх

20.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөл Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд ажиллах ба түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг Монголбанкны Ерөнхийлөгч, Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөлийн даргатай хамтран батална.

/Энэ хэсэгт 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

21 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

21.1.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Санхүүгийн мэдээллийн албаны хянан шалгагч гэм буруутай этгээдэд дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

21.1.1. энэ хуулийн 4.3, 5.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 250000 хүртэл, хуулийн этгээдийг 1000000 хүртэл төгрөгөөр торгох;

21.1.2. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасныг зөрчсөн албан тушаалтныг 500000 хүртэл, хуулийн этгээдийг 1000000 хүртэл төгрөгөөр торгох.

ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ