


1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл.
1/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан тэтгэвэр авах нөхцөл, болзлыг хангаагүй;
2/ ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 5О-иас доош хувиар алдаж, тахир дутуугийн тэтгэвэр авч байгаа;
3/ /Энэ заалтыг 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
Хэвлэх2 дугаар зүйл.Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны болзлыг доор дурдсанаар тогтооно:
1/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:
Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он | Өндөр насны тэтгэвэр тогтоох нас |
1957 ба түүнээс өмнө | 60 нас |
1958 | 60 нас 3 сар |
1959 | 60 нас 6 сар |
1960 | 60 нас 9 сар |
1961 | 61 нас |
1962 | 61 нас 3 сар |
1963 | 61 нас 6 сар |
1964 | 61 нас 9 сар |
1965 | 62 нас |
1966 | 62 нас 3 сар |
1967 | 62 нас 6 сар |
1968 | 62 нас 9 сар |
1969 | 63 нас |
1970 | 63 нас 3 сар |
1971 | 63 нас 6 сар |
1972 | 63 нас 9 сар |
1973 | 64 нас |
1974 | 64 нас 3 сар |
1975 | 64 нас 6 сар |
1976 | 64 нас 9 сар |
1977 ба түүнээс хойш | 65 нас |
2/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас:
Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он | Өндөр насны тэтгэвэр тогтоох нас |
1962 ба түүнээс өмнө | 55 нас |
1963 | 55 нас 3 сар |
1964 | 55 нас 6 сар |
1965 | 55 нас 9 сар |
1966 | 56 нас |
1967 | 56 нас 3 сар |
1968 | 56 нас 6 сар |
1969 | 56 нас 9 сар |
1970 | 57 нас |
1971 | 57 нас 3 сар |
1972 | 57 нас 6 сар |
1973 | 57 нас 9 сар |
1974 | 58 нас |
1975 | 58 нас 3 сар |
1976 | 58 нас 6 сар |
1977 | 58 нас 9 сар |
1978 | 59 нас |
1979 | 59 нас 3 сар |
1980 | 59 нас 6 сар |
1981 | 59 нас 9 сар |
1982 | 60 нас |
1983 | 60 нас 3 сар |
1984 | 60 нас 6 сар |
1985 | 60 нас 9 сар |
1986 | 61 нас |
1987 | 61 нас 3 сар |
1988 | 61 нас 6 сар |
1989 | 61 нас 9 сар |
1990 | 62 нас |
1991 | 62 нас 3 сар |
1992 | 62 нас 6 сар |
1993 | 62 нас 9 сар |
1994 | 63 нас |
1995 | 63 нас 3 сар |
1996 | 63 нас 6 сар |
1997 | 63 нас 9 сар |
1998 | 64 нас |
1999 | 64 нас 3 сар |
2000 | 64 нас 6 сар |
2001 | 64 нас 9 сар |
2002 ба түүнээс хойш | 65 нас |
/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ зүйлийг 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
Хэвлэх3 дугаар зүйл.
Хэвлэх
4 дүгээр зүйл.
Хэвлэх
5 дугаар зүйл.
Хэвлэх
51 дүгээр зүйл. Малчинд тэтгэвэр тогтоох болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах журмыг Засгийн газар батална.
6 дугаар зүйл. 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийн эрхийг хэвээр хадгална.
61 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлнэ.
62 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацаа 2019 онд 6 жил, 2020 онд 7 жил, өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна.
7 дугаар зүйл. Энэ хуулийг 1997 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
