Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2008 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2008 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2008 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн 2008 оны төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2008 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Нийгмийн даатгалын сангийн 2008 оны төсвийн орлого, зарлага

3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын санд 2008 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын доод хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1. Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 94,551.3
2. Даатгуулагчаас төлөх шимтгэл 136,903.1
3. Төсөвт газраас төлөх шимтгэл 49,312.6
4. Төр бүрэн хариуцах даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын хураамж 8,094.3
5. Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл 30.7
6. Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 4,371.2
7. Бусад орлого 4,632.8
Нийт орлого 297,896.1
 

/Дээрх 3 дугаар зүйлийг 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

4 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1. Тэтгэврийн даатгалын сан   326,736.6
2. Тэтгэмжийн даатгалын сан   12,037.9
3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 15,753.1
4. Ажилгүйдлийн даатгалын сан 3,021.6
5. Эрүүл мэндийн даатгалын сан 51,332.6
6. Бусад зарлага 200.0
7. Yйл ажиллагааны зардал   8,700.0
7.1. цалин хөлс 6,004.0
7.2. нийгмийн даатгалын шимтгэл 600.4
7.3. бараа, үйлчилгээний бусад зардал 1,863.7
7.4. нэг удаагийн тэтгэмж, урамшуулал 231.9
8. Хөрөнгө оруулалт 2,665.0
8.1. албан конторын барилга шинээр барих 1,221.0
8.2. барилгын их засварын зардал 186.9
8.3. тавилга, эд хогшил худалдан авах 130.3
8.4. компьютер, тоног төхөөрөмж худалдан авах зардал 285.5
8.5. ажилтны орон сууцны хөнгөлөлт 417.8
8.6. автомашин худалдан авах 245.7
8.7. сургалтын тоног төхөөрөмж худалдан авах 12.2
8.8. ажлын тусгай хувцас 20.9
8.9. тэмдэг, дардасны зардал 17.7
8.10. лабораторийн шаардагдах багаж, тоног төхөөрөмж 82.8
8.11. автомашины гараж барих 4.0
8.12. хамгаалалтын хашаа, орчны тохижилт 18.1
8.13. барилгын зураг төслийн ажлын үнэ 22.1
Нийт зарлага 420,446.8
         
 

/Дээрх 4 дүгээр зүйлийг 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

5 дугаар зүйл. Энэ хуулийг 2008 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН