A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2009 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БYЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2009 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Нийгмийн даатгалын сангийн 2009 оны төсвийн орлого, зарлага

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2009 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын доод хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д

Орлогын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл

102,430.5

2

Даатгуулагчаас төлөх шимтгэл

138,505.4

3

Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл

55,798.4

4

Төр бүрэн хариуцах даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын хураамж

8,094.3

5

Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл

39.2

6

Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл

2,751.8

7

Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл

2,815.4

8

Бусад орлого

5,194.0

Нийт орлого

315,629.1

/Энэ зүйлийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д

Зарлагын төрөл

Дүн /сая төгрөгөөр/

1

Тэтгэврийн даатгалын сан

335,110.0

2

Тэтгэмжийн даатгалын сан

21,460.4

3

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан

16,230.0

4

Ажилгүйдлийн даатгалын сан

9,130.6

5

Эрүүл мэндийн даатгалын сан

58,434.0

6

Үйл ажиллагааны зардал

9,317.2

7

Бусад зардал

235.3

8

Хөрөнгө оруулалт үүнээс:

3,000.0

8.1

Албан конторын барилга шинээр барих

1,000.0

8.2

Барилгын өргөтгөл, их засварын зардал

318.2

8.3

Тавилга, эд хогшил худалдан авах

122.8

8.4

Компьютер, тоног төхөөрөмж худалдан авах зардал

504.4

8.5

Ажилтнуудын орон сууцны хөнгөлөлт

705.0

8.6

Автомашин худалдан авах зардал

188.0

8.7

Ажлын дүрэмт хувцасны зардал

103.8

8.8

Автомашины гараж барих зардал

5.0

8.9

Халаалтын зуух, тоног төхөөрөмж худалдан авах зардал

5.0

8.10

Агуулах, гараж худалдан авах зардал

23.9

8.11

Барилгын зураг төсөв хийлгэх зардал

24.0

Нийт зарлага

452,917.6

/Энэ зүйлийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, энэ зүйлд 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Бусад зүйл

5 дугаар зүйл. Энэ хуулийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ