Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай2, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай3, Нийгмийн даатгалын тухай хууль4, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2011 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2011 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Аж ахуйн нэгж, байгууллагаас  төлөх шимтгэл 168,202.8
2 Ажиллагсдаас төлөх шимтгэл 212,503.8
3 Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 76,243.0
4 Нөхөн олговор авагчийн  нийгмийн даатгалын шимтгэл 15.0
5 Төр даатгалыг нь хариуцах иргэдийн Хүний хөгжил сангийн төсвөөс төлөх шимтгэл 10,906.1
6 Хүний хөгжил сангаас төлөх иргэний  эрүүл мэндийн даатгалын шимтгэл 5,300.0
7 Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 11,203.0
8 Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл 2,420.1
9 Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэний  төлөх шимтгэл 1,400.0
10 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй  болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 786.7
11 Бусад орлого 11,861.2
Нийт орлого 500,841.6         
/Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Тэтгэврийн даатгалын сан 451,114.4
2 Тэтгэмжийн даатгалын сан 28,827.5
3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 20,530.9
4 Ажилгүйдлийн даатгалын сан 9,557.3
5 Эрүүл мэндийн даатгалын сан 94,049.1
6 Ажиллагааны зардал 12,160.7
7 Хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмж 2,445.9
7.1 Нийгмийн даатгалын үйлчилгээний зориулалтаар албан конторын барилга, 13.5*16.5м /Сэлэнгэ, Мандал сум/ 292.1  
7.2 Нийгмийн даатгалын үйлчилгээний зориулалтаар албан конторын барилга, орон сууцны 3 өрөөг худалдан авна. /Сэлэнгэ, Сайхан сум/ 30.0  
7.3 Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, 16*21м /УБ, БЗД/ 89.0  
7.4 Нийгмийн даатгалын хэлтсийн барилга, /Увс/ 8.0
7.5 Их засвар /Архангай/ 1.1
7.6 Их засвар /Булган/ 57.5
7.7 Их засвар /Дорноговь/ 45.0
7.8 Их засвар /Дорнод/ 22.1
7.9 Их засвар /Өмнөговь/ 71.3
7.10 Их засвар /Сүхбаатар/ 6.6
7.11 Их засвар /УБ, Багануур дүүрэг/ 9.0
7.12 Их засвар /Нийгмийн даатгалын ерөнхий газар/ 104.4
7.13 Их засвар /Завхан, Тосонцэнгэл/ 15.1
7.14 Их засвар /УБ, Баянгол дүүрэг/ 15.0
7.15 Тоног төхөөрөмж 1,679.7
Нийт зарлага 618,685.8
/Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

5 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийн үлдэгдлээс 30,000.0 сая төгрөгийг Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулахыг зөвшөөрсүгэй.

/Энэ зүйлийг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

/Энэ зүйлийн дугаарыг 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчилсөн/Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                         Д.ДЭМБЭРЭЛ