Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах зарлагын хэмжээ, зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж

2.1.Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай, Нийгмийн даатгалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2012 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2012 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлогын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 245,793.5
2 Ажиллагсдаас төлөх шимтгэл 312,098.9
3 Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 116,490.6
4 Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл 6.2
5 Хүний хөгжил сангаас төлөх иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэл 12,151.5
6 Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 13,800.0
7 Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл 2,127.0
8 Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэний төлөх шимтгэл 1,500.0
9 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 756.7
10 Бусад орлого 15,488.9
Нийт орлого 720,213.3
 

/Энэ зүйлийг 2012 оны 3 дугаар сарын 7, 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар тус тус  өөрчлөн найруулсан. /

Хэвлэх

4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн жилд зарцуулах зарлагын хэмжээг дор дурдсанаар баталсугай:

Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Тэтгэврийн даатгалын сан 711,044.6
2 Тэтгэмжийн даатгалын сан 40,445.0
3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 27,939.2
4 Ажилгүйдлийн даатгалын сан 10,149.8
5 Эрүүл мэндийн даатгалын сан 131,760.9
6 Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны төлбөр 54.1
7 Үйл ажиллагааны зардал 16,985.2
8 Хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмж 3,814.3
Нийт зарлага 942,193.0
/Энэ зүйлийг 2012 оны 3 дугаар сарын 7, 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар тус тус  өөрчлөн найруулсан. /

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

5 дугаар зүйл.”Нийгмийн даатгалын сангийн төсвийн хөрөнгөөр 2012 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг хавсралтаар баталсугай.

6 дугаар зүйл.Нийгмийн даатгалын сангийн хуримтлалын сангаас Засгийн газрын бонд худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 210.0 тэрбум төгрөгөөр баталсугай.

/Энэ зүйлд 2012 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан. /Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ


Нийгмийн даатгалын сангийн 2012 оны

 төсвийн тухай хуулийн хавсралт

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР 2012 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЖАГСААЛТ  
/сая төгрөг/  
Д/д Төсөл, арга хэмжээний нэр, байршил Эхлэх, дуусах хугацаа Төсөвт өртөг 2012 онд санхүүжих  
 
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР   5,975.6 3,814.3  
1 Хөрөнгө оруулалт:   4,731.6 2,570.3  
1.1 Нийгмийн даатгалын салбарын "Цахим төрөлжсөн архив"-ын барилга /УБ, Хан-Уул дүүрэг/ 2012-2013 4161.3 2000.0  
1.2 Нийгмийн даатгалын хэлтсийн барилга /УБ, Чингэлтэй дүүрэг/ 2012 570.3 570.3  
2 Их засвар:   381.4 381.4  
2.1 Нийгмийн даатгалын хэлтсийн халаалтын зуухны засвар /Архангай/ 2012 2.0 2.0  
2.2 Нийгмийн даатгалын хэлтсийн засвар /Дундговь/ 2012 4.0 4.0  
2.3 Нийгмийн даатгалын хэлтсийн засвар /Дорноговь, Замын-Үүд/ 2012 20.7 20.7  
2.4 Нийгмийн даатгалын хэлтсийн засвар /Завхан/ 2012 8.3 8.3  
5.5 Нийгмийн даатгалын хэлтсийн засвар /Сэлэнгэ/ 2012 45.2 45.2  
2.6 Нийгмийн даатгалын хэлтсийн засвар /Говьсүмбэр, Шивээговь/ 2012 1.0 1.0  
2.7 Нийгмийн даатгалын хэлтсийн засвар /УБ, Сүхбаатар дүүрэг/ 2012 15.0 15.0  
2.8 Нийгмийн даатгалын ерөнхий газрын засвар /Улаанбаатар/ 2012 278.8 278.8  
2.9 Нийгмийн даатгалын хэлтсийн засвар /УБ, Багануур дүүрэг/ 2012 6.4 6.4  
3 Тоног төхөөрөмж:   862.6 862.6  
3.1 Компьютер, тоног төхөөрөмж 2012 353.3 353.3  
3.2 Тавилга, эд хогшил 2012 133.0 133.0  
3.3 Автомашин 2012 242.9 242.9  
3.4 Эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын тоног төхөөрөмж 2012 11.5 11.5  
3.5 Цахилгаан үүсгүүр, агааржуулагч /Дорноговь, Дундговь/ 2012 6.9 6.9  
3.6 Барилгын зураг, төсөв хийх /Говь-Алтай, Өмнөговь, Говьсүмбэр/ 2012 30.0 30.0  
3.7 Цахилгааны газардуулга /Ховд/ 2012 5.0 5.0  
3.8 Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээний дараалал зохицуулах болон ажилтнуудын үнэлгээний төхөөрөмж 2012 80.0 80.0