


1994 оны 6 дугаар сарын 9-ний өдөр |
Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Хэвлэх
2 дугаар зүйл. Хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох эрх хадгалагдах
3 дугаар зүйл. Нийгмийн даатгалд даатгуулсанд тооцох
/Энэ зүйлд 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
Хэвлэх31 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ
/Энэ зүйлийг Монгол Улсын 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/
Хэвлэх32 дугаар зүйл.Нийгмийн даатгалын хуулиудыг дагаж мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэний тэтгэврийг индекслэх
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан итгэлцүүрийг хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ зүйлийг 2012 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
Хэвлэх33 дугаар зүйл.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019, 2020 онд тус бүр 8.5 хувь, 2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай байна.
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10.0 хувиас, 2018 онд 11.0 хувиас, 2019, 2020 онд 11.5 хувиас, 2021 оноос эхлэн 12.5 хувиас багагүй байна.
/Энэ зүйлийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсэгт 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
Хэвлэх4 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох
Хэвлэх
