A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2002 оны З дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 36

Улаанбаатар хот

ТАТВАР ТӨЛӨХ ХУГАЦААГ ХОЙШЛУУЛАХ ТУХАЙ

Гаалийн тарифын тухай хуулийн 20 дугаар зүйл, Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу хэрэгжиж байгаа "Төрийн холбоог өргөтгөн шинэчлэх" МОН-3, "Хөдөөгийн цахилгаан холбоо" МОН-4 төслүүдийн хүрээнд нийлүүлэгдэх тоног төхөөрөмжид ногдсон гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг татвар ногдуулсан өдрөөс хойш 2 сарын хугацаагаар хойшлуулахыг Улсын гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар, Үндэсний татварын ерөнхий газрын дарга Л.Зориг нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН