A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудыг 2006 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

2 дугаар зүйл. 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу тэтгэвэр авч байгаа иргэний нийгмийн халамжийн тэтгэврийг түүний насанд хүрэх болон хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл нас барах хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн олгоно.

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулиудыг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ