A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 3 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 46

Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Тогтвортой байдлын гэрээ"-ний загварыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтвортой байдлын гэрээний загвар батлах тухай" Засгийн газрын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 226 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд бөгөөд Санхүү,эдийн засгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.ЭРДЭНЭЧУЛУУН