Хэвлэх DOC Татаж авах
ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ


2002 оны 3 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 46



Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийг үндэслэн Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. “Тогтвортой байдлын гэрээ”-ний загварыг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтвортой байдлын гэрээний загвар батлах тухай” Засгийн газрын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 226 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Гадаад хэргийн сайд бөгөөд Санхүү,эдийн засгийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.ЭРДЭНЭЧУЛУУН