Хэвлэх DOC Татаж авах
Т.НАМНАНСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Т.НАМНАНСҮРЭНГИЙН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ


1998 оны 3 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 37



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхий сайд асан Төгс-Очирын Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойг 1998 оны 7 дугаар сард Үндэсний баяр наадамтай хамтатган ёслон тэмдэглэх талаар Гэгээрлийн сайд, Өвөрхангай аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг дэмжсүгэй.


2.Ойн арга хэмжээг зохион байгуулах комиссыг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.


3.Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойг ёслон тэмдэглэх арга хэмжээнд зориулан 3,0 /гурван/ сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргахыг Сангийн сайд П.Цагаанд зөвшөөрсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН


Сангийн сайд П.ЦАГААН


Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ