


ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын тайлан/
2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 204
Газрын тухай хуулийн 26.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
“Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын тайлан”-гийн маягтыг 1 дүгээр, “Газрын нэгдмэл сангийн эрх зүйн байдлын тайлан”-гийн маягтыг 2 дугаар, “Газрын улсын бүртгэлийн тайлан”-гийн маягтыг 3 дугаар, “Улсын тусгай хэрэгцээний газрын тайлан”-гийн маягтыг 4 дүгээр, “Газрын шилжилт хөдөлгөөний тэнцэл”-ийн маягтыг 5 дугаар, “Газарт учруулсан хохирлын тайлан”-гийн маягтыг 6 дугаар, “Газар хамгаалах арга хэмжээний тайлан”-гийн маягтыг 7 дугаар, “Газрын төлбөр төлөлт, ногдуулалтын тайлан”-гийн маягтыг 8 дугаар, “Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрын тайлан”-гийн маягтыг 9 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
