Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ


1995 оны 7 дугаар сарын 22-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 132



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны зарим албан тушаалын ангилал, зэрэглэлийг 1 дүгээр хавсралтын, дээрх албадын албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар / 2-р хавсралтыг ЗГ-ын 1995 оны 199 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/ хавсралтын ёсоор тус тус баталж, цалинг энэхүү сүлжээг үндэслэн энэ о-ны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгохоор тогтоосугай.


2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд дурдсан байгууллагуудын туслах албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийг Засгийн газрын 1995 оны 94 дүгээр тогтоолоор баталсан “төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн “ТҮ-4”-т хамааруулсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ


/ Засгийн газрын 2001 оны 53, 2002 оны 183 дугаар тогтоолоор оруулсан нэмэлтийг тусгав./