Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1997 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 88



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1.Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн жишгийг хавсралт ёсоор баталж, энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй. /Засгийн газрын 1998 оны 131 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


2.Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн албан тушаалын цалинг тэдний ажлын үр дүн болон цалингийн жишгийг үндэслэн, цалингийн сандаа багтаан нэмэгдүүлэн тогтоож байх эрхийг төсөвт байгууллагын эрх баригч нарт олгосугай.


З.Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн цалингийн санг төсөвт байгууллагуудад гүйцэтгэх үйл ажиллагаа, чиг үүрэгтэй нь уялдуулан гэрээний үндсэн дээр санхүүжүүлэх журмыг боловсруулж мөрдүүлэхийг Сангийн сайд П.Цагаан, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг нарт даалгасугай.


4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны болон үйлчилгээний албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ"-г хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД М.ЭНХСАЙХАН


САНГИЙН САЙД П.ЦАГААН


ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Л.ЗОРИГ